Монгол Туургатны Хуралдай

Алтай

It allows you to edit files, delete, copy, rename, archive and unpack files/directories directly on your server. You can - Browse Directories & Files - Edit, Copy, Move and Delete files - Search, Upload and Downloading files - Create new files and directories - Change file permissions (chmod) and much more This script is based on QuiXplorer 2.3.1 (available at http://quixplorer.sourceforge.net/)

You are here:Эхлэл

Мэдээ / Нийтлэл

Ард түмэн ялсаар ирсэн, ялах ч болно гэдгийг мэдэгтүн!

Эзэнгүй эзэнтэй захидал:    2008 оны зун болохоор байсан УИХ-ын ээлжит сонгуулиас даруй дөрвөн сарын өмнө манай Монгол Туургатны Хуралдай ТББ-с ирэх сонгуулийн уур амьсгалыг хүмүүс хэрхэн төсөөлж байгааг ойлгохоор "Одоо Монголчууд яах хэрэгтэй вэ?" гэсэн санал асуулгыг явуулж эхэлсэн билээ. Үүнд: хариултын хувилбарууд нь,а. МАХН-д итгэж болохгүй. Учир нь...

Readmore

МЭДЭГДЭЛ

                МЭДЭГДЭЛ                                     2008.07.04                                                                                   Улаанбаатар хот     2008 оны 07сарын 01ний өдөр олон нийтийг хамарсан үймээн самуун, эмх замбараагүй байдал үүссэний уршгаар эрдэнэт хүний амь нас эрсдэж, олон арван хүний эрүүл мэнд хохирч, Монголын ард түмний үе үеийн шилдэг уран бүтээлчдийн ур ухаан, хүч хөдөлмөр шингэсэн Үндэстний...

Readmore

Монгол

Манлайбаатар Дамдинсүрэн

 17-р зууны гучаад оны үед Халхын Сэцэн Хаан Аймгийн нутгаас Барга нар нүүдэллэн Хөлөнбуйрт очиж нутаглан Шинэ Баргын Шулуун Цагаан Хошуу гэгдэх болсон ажээ. Тэр хошууны сумын занги Жамсрангийнд Дамдинсүрэн 1871 онд төржээ. 7-8 наснаасаа нутгийн бичээч хүнээр манж, монгол бичиг заалгаж сураад туслах бичээчийн ажил хийх болжээ. Удалгүй авъяаслаг...

Readmore

Еншөөбүү Бямбын Ринчен

News image

Санжаасүрэнгийн Эрдэнэбаяр, Улаанбаатар хот. Их сургуулийн хөл ихтэй гудамнаа Монголын төлөө цохилсон халуун зүрхийг амьд мэтээр тээж хоёр давхар нэгэн байшин оршсоор. Энэ л байшингийн өвөр хананд дэлхийн дэвжээтэй их эрдэмтэн Бямбын Ринченгийн хүрэл хөрөг, түүний дор Еншөөбүү Бямбын Ринчен гэж хуучин монгол бичгээр бичсэний ард бас нэгэн хавтгай дээр...

Readmore

Бичгийн өргөө

Үндэстэний баатар гэж хэн бэ?

              Үндэстэн бүрэлдэн тогтох үйл явц амар хялбар байдаггүй. Үндэстэн нь байгалийн болон нийгмийн олон олон шалгуурыг даван туулж өөрийн үндэстэний шинж төрхийг хадгалсан соёл иргэншлийг бүтээн цогцлоодог. Үүнд жирийн ард иргэдээс эхлээд үндэстэний суу билэгт хөвгүүд охидын зүтгэл тэмцэл асар их үүрэгтэй. Дотоодын урван тэрслэгчид, гадны халдан...

Readmore

Үндэстэний язгуур эрх ашиг, түүнд юу хамаарах вэ?

          Үндэстэний бүрэн эрх, эрх чөлөөг Энд Үндэстэн нь бусад Улс, Үндэстэнээс хараат бус, бие даан тусгаар оршиж, өөрийн дотоод болон гадаад бодлогыг ард түмнийхээ хүсэл зорилгод нийцүүлэн хэрэгжүүлэх, дэлхийн бусад улс, үндэстэнүүдтэй эрх тэгш зэрэгцэн орших явдал хамаарна.

Readmore
''Terlmud mini''

Сэтгэгдэл (1) | Үзсэн: 135

 
Монгол Туургатан

   Та бүхэндээ Монгол Туургатны Хуралдайн Хоридоймэргэн, Дөш, Сонгоол болон Хэрлэн зэрэг гишүүдийн хамтран хийсэн газрын зургийг танилцуулж байна.

  Зурагт угсаатан бөгөөд улс аймгийн ялгаа нарийвчлан гараагүй ч (учир нь түүхэн урт хугацаанд энэ хоёр ойлголт нь Монгол үндэстэдэд нэг ойртож нэг салсаар эдүгээ улс аймаг болоод, овог отгийг ялгахад нэн бэрхтэй болжээ), одоогоор Монгол Туургатны тухай мэдээллийг агуулсан дэлгэрэнгүй газрын зураг үүнээс өөр үгүй юм. Бид тус газрын зургийг хийхдээ Англи, Герман хэл дээрхи олон зураг, эх материалыг харьцуулж ашигласан болно.

   Цаашдаа уг зурган дээрээ тулгуурлаж илүү нарийвчилсан зургуудыг улс төрийн, эдийн засгийн, угсаатны зүйн гэх мэтчилэнгээр ялгаж үйлдэхээр байна.

   "Дашрамд дурдахад Монгол Улсын иргэн Ж. Соёлтын эрх ашгийг хамгаалах тэмцлээ бидний нөхөд үргэлжлүүлсээр байгаа ба энэ тухай мэдээллийг www.hargui.net -с дэлгэрэнгүй авч байна уу. Энэ үйлсэд тууштай үнэнчээр зүтгэж байгаа Либерал, Хоридой нартаа өөрийн зүгээс гүн талархал илэрхийлье."

Image

Image


               

Сэтгэгдэл (11) | Үзсэн: 367

 
Монгол Улсад дагаар ирэгчдийн өргөдлөөс, 1912 он
  a. Хөлөнбуйрын газрын өөлд, солон, баргын бүгдийн дарга Шэнфү нараас Халхын хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газрын нэр дээр 1912 оны эхээр ирсэн бичигт: <<Богд Хааныг эрдэнийин сууринд залж суулгах зэргийн явдлыг мэдэж манай олон бүгдээр чин сэтгэлээр бишрээд олон гар, хошуудад бичиг явуулж түшмэл цэргийг цугларуулан харъяат газрын хятад түшмэл цэргийг өвлийн дундад сарын хорин долооны (1)  өдөр нэгэнт хөөн гаргаж газар орныг эзлэн авсан зэрэг учрыг гаргаж Богдын соёлд дагаар ирэх явдлыг төлөөнөө сонсгон айлтгажээ.>> (2)

1. Энэ бол 1912 оны нэгдүгээр сарын 15-нд бослон хэрэг. Хөлөнбуйрчууд Манж Чин Улсын эзэн хааныг хамгаална гэдэг нэрийдлээр цэрэг элсүүлэн мянга гаруй хүнтэй болоод Хүлэн хотыг дайран цохисон ажээ.
2. Монгол Улсын хаан энэхүү бичгийг хүргэн ирсэн Шинэ Барга, Шулуун Цагаан Хошууны гутгаар сумны занги Дамдинсүрэнд улсад туслагч гүнгийн зэргийг, бусад дагалдан ирсэн зэрэгтэ, зэрэггүй хүмүүст тавдугаар зэргээс дэд зэрэг хүртэл жинс зэрэг шагнаснаас гадна, мөнхүү Дамдинсүрэнг Гадаад Яамны дэд сайдаар тохоон томилж ажиллуулаад улмаар Ховдын хязгаарыг төвшитгөх их цэргийн нэгэн захирагчаар томилогдон явсан билээ.


  b. Зостын Чуулганы Харчин Дунд Хошуууны үе улиран залгамжлах дөтгөөр зэрэг тавнан Хишигтээс Дотоод хэргийиг Бүгд захиран шийтгэх яаманд 1912 оны нэгдүгээр сарын 20-хд өргөсөн бичгээс: <<Манай харъяат гүн ноён, түшмэд нийтээр соёлд багтан хүчин зүтгэхийг шуудсан боловч иргэн хятадын зах залгалдан суух бөгөөд олонд өглөө, үдшийн зовлон хоцроохоос айн болгомжлон бүхийн тул өчүүхэн Хишигт би урьдаар Богд хааны соёлд багтаж морь, нохон мэт зүтгэж хүчээ өгөхийг хичээсэн, хөвгүүн дөтгөөр зэрэг тавнан, Жаргал эм, хөвгүүд, гэр бүлийг авч сэмээр гарч ирсэн учраа илтгэн гаргаж их ямнаа өргөн мэдүүлээд, олдвоос боолын морь нохой мэт зүтгэж, хүчээ өгсүгэй хэмээх үнэн санааг уламжлан айлтгаж, хүчлэн зүтгүүлэх ажаамуу>> (1) гэжээ.

   1. Монгол Улсын хаан уг өргөдлийг хүлээн авч, ёсоор болгон Хишигтэд гутгаар зэрэг жинс, тогосын отго, Жаргалд тогосын отго тус тус шагнасан ажээ.


   c. Зостын чуулган дарга ван Сэрэннамжилванбуугаас харъят хошуугаа авч 1912 оны дөрөвдүгээр сард Монгол Улсад дагаар орохыг хүсч өргөсөн бичгээс:
<< Хэдэн арван жилээс янагш манай чуулганы гаар тариалан суусан муу иргэчүүд самууран урваж, монголчуудыг алж хөнөөх, сүм хийд айл барааг галдан сүйтгэж хохируулсан бөгөөд иргэн (1)  түшмэл Чин Улсын эрхийг эзэлж , бидний Монгол хошуудыг зүйл зүйлээр дарлан зовоход үнэхээр тэсэхүйеэ бэрх болсон дээр бас зүүн өмнө зовхис зах залгалдаж ахуу газраа байн самуун дэгдэхээр болзошгүй түгдхүртэй болж, хааш болох нь болзошгүйд үнэхээр бухимдан зовниж... атак завшаанаар Очирдар Багш Гэгээнтэн... шашин төрийг хослон баригч наран гэрэлт хааны эрдэнийн сууринд залран суусныг олж сонсоод үнэнхү сүсгээр шүтэн баярлаж даруй биеэр хүрч завдахүги боловч, их баярт чин үнэнээс нэг есөн бэлэг сэлт хичээнгүйлэн бэлтгэж, тусгай мээрэн Амгалан, жич, шавь миний хошууны олон сүмийн өмнөөс <<Сайныг хамтатгагч>> сүмийн хувилгаан мэргэн хамба Түвдэннамжилжалсан нарыг илгээв. Олдваас их сайдууд толилон тогтоож, дээш уламжлан айтган илгээв. Богд хааны авралд багтаах болов уу? Үүний тул чуулган даргын тамга дарсан бичиг хийж өргөн илгээв>> гэжээ.

1. Иргэн гэж Хятадыг хэлж байна.



   d. Хар Мөрний түшмэл Мянбуу нараас 1912 оны тавдугаар сарын арван таванд Монгол Улсад өргөсөн бичгээс:
  <<Хэвт Ёсны тэргүүн он (1) Мянбуу намайг мэргэн хоёр гөрөөчин гурван хотоос өргөж (сонгож) мужийн хэлэлх түшмэл болгов. Хараахнаар дээд доодыг халхлагдсан учрыг нэвтрүүлэн шийтгэхүйд Хятадын түшмэд нар эрхбиш миний олныг мөлжинө.
   Мянбуу би дотроо уурлавч аргагүй хүлцэн байтал улс төрийн хэргэ нэн хувьсч, ирэний ард илэрхийгээр зовлон хүргүүлмүй. Тиймийн тулд Мянбуу би Хайлаарын хамт нийлж журмын цэрэг байгуулж, үүрээр манай уг нутгийг Богд Хаанд захируулсугай хэмээн миний гурван хотод захиалжээ.
     Хэрэг Хятадын түшмэдэд сэрэгдэж дахин хөдөлбөөс болохгүй болсны тулд бараалхан ирж урьдаар нугалбар (2) өргөж, олдваас Мянбуу надад хишиг хүртээж, миний гурван хотны олныг хураан дагуулах болохул Хар Мөрний хэргийн хувьсгалыг хүлээж, миний олныг авч Богд эзэнд дагаар ирж түмэн хишигт хариулан хол уртаар морь нохойн хүчийиг гүйцэтгэсүгэй>>.

1. 1909 он
2. Албан бичиг

  e. Зүү- Удын Чуулганы хишигтэн засгийн дөтгөөр зэрэг тайж Ролгоржав сэрэг түшмэд, ардх эдэн мянган хүн 1912 оны найдугаар сарын гурванд Монгол Улсад үнэн сэтгэлээр дагаж хүчин зүтгэсүгэй. хэмээн батлан өргөсөн бичгээс:
<<...тайж, харц албат ард, эр эм бүгд төсөвлөн мянган илүү хүн нийлэн зөвлөж, язгуур үндсээ бодож хуучин жрумаа умарталгүйгээр чин үнэнхүүгээс дагаар багтах учраа үүний урьд Егүзэр ламтнаа товчлон мэдүүлээд өчүүхэн Ролгоржав, Баянцагаан, Улингаа нар энэ зэрэг үнэн учрыг нэвтрүүлэн мэдүүлэхээр нийслэл Хүрээний газраа ирсэн бөлгөө. Эдүгээ мөн хошууны Түмэнбаяр, Нацаг, Сэрэннамжил, Буяндэлгэр, Аюур нар мөнхүү өөр өөрийн харъяат төрөл ураг, албат ард, эр эм мянган илүү хүн нийтээр санаа нийлэн зөвлөж, Богд хааны төрд даган ирж нийлэлдээд нэр бүхий тайж ард өчүүхэн бид нар бүгдээр нэгэн сэтгэлээр дахин боловсрон зөвлөж, одоо бүгд тайж ар, шар, хар нийт хэдэн мянган хүн ам нэгэнт хоёргүй үнэн сэтгэлээр дагаж журмын цэрэг байгуулан морь нохой мэт хүчин зүтгэж өргөсүгэй хэмээн нэгэнт тогтсон учраа батлан гаргаж мэдүүлэхээс гадна угаас бэлтгэсэн цэргийн зэвсэг үгүй тул хурдан буу зэвсэг үлэмжхэнийг шагнан олгож болож, үл болохыг заан тогтоох ажаамуу>>.


  f. Жирэмийн Чуулганы Хорчины засагт Цзюнь ван Удай нараас 1912 оны дөрөвдүгээр сарын хорин хоёрт Монгол улсын төрд багтаан авахыг хүсч батлан өргөсөн бичгээс:
<<...хувилгаанчууд, лам нар олон хуврагууд, засаг, төрийн засагт цзюнь ван Удай (1 (Утай) туслагч түшмэд, тайж харцас, жич манай харъяат хошууны дотор тариалан суусан гаднах хошуудын ард нар оролцон шар, хартай нийлэн бүгд хорин түм шахам хүн огт хөдөлбөргүй чанд санаа нэгдэж, шашин төрийг хослон барьж өнөд бататгах... үүрд тогтох их төрд дуртайяа дагахыг хүснэ.
   Богд Хаан нигүүлсэн аварч эдгээр шар хар бөгд хорин тү, шахам олон манийг язгуур хэвээр тогтоон амар амьдруулж, буруу үзэлтэн хятадын зовлон болгохоос түргэнээ няцуулан, мнгол тоотон олон манийг нэгтгэн захирах түгээмэл хишгийг бүгдээр зүрхний уг ясны ёроолоос... хүсч нэгэнт олноор санаа тогтсоноо илэрхийлэн , Богд Хааны гэгээн соёлд дагаж үхэхээр зүтгэх явдлыг айлтгаж өргөв (2)>>

   1. Удай: (1859-1920)
   2. Удай Вангийн төлөөлөгч нар Монгол Улсын хааны дэмжлэгийг олж нутагтаа буцсаны дараа зэвсэгт бослогод шууд бэлтгэж эхэлсэн ажээ.

 Удайн Бослого: <<1912 оны болийн улирлын долоон сарын шинийн наймны (1) өдөр Удайн гурван замын цэрэг хөдлөж зорьсон газраа чиглэн цэрэг хүрсэн газар бүхэнд (2) зар тунхаг гаргаж ард иргэдэд мэдэгдэн: << Их Монгол Улсын Жавзандамда Богд хаанаас зарлиг болсон нь, Монголын нутаг хязгаарыг чадахын хэрээр цэвэрлэн хятадын ноёд цэргүүдийг цөм хил хязгаар дотроос үлдэн гаргаж, түшмэд, тариачин, ажилчин, худалдаачин иргэдийг тус бүр амар түвшнээр аж төрүүлмэй хэмээвэй>> гэв.
     << Удайн сүр хүчин маш их байв. Түүний гурван замын цэргийн түрүү нь цөм гэгээн хувилгаан лам нар биасан ба тэр үед хошууны ард иргэд цөм шашин сүсэгтэй тул <<энэ бол тэнгэрийн цаг болжээ. Гэгээн бурхад өөрөө цэрэглэн гарсан байна шүү! Харцгаа! Хэн ч хориглон чадахгүй. Энэ цэргийг бурхан сахиулс хамгаалж байх болохоор бууны сум орохгүй юм>> хэмээн хэлэлцэцгээнэ.
    <<Иргэн Улсын анхдугаар оны (1912) наймдугаар сард Удай тус хошууныхаа дээд давхраатан хорин гурван хүн хийгээд зэргэлдээ хошууны түшээ гүн Рашиминжүүртэй холбоо авч хоёр хошууны хэдэн мянган цэргийг цуглуулж Хүйлэр голын бартаат газрыг эзлэн хэзээний дайн байлдаан үүсгэж Хөх гэр (Гэгээн Сүм)-ийг тараасан бөгөөд тариачдын гэр байшинг галдан түймэрдэж, хятад үндэстний хөгшин залуу эрэгтэй, эмэгтэйчүдийг маш арвин хядан алж, туйлын догшин ширүүн аашлаж Тао наны (Шаазгай Хот)-ийг эзлэх санаатай байжээ. Угаас Удайтай яг тааралдах (таарах) гүй байсан Таонань-Фүгийн хэрэг мэдэгч ноён ((Сүнь Бао) Удайн Орос Улсаас зоос зээлсэн явдлыг илчилсэн хүн) ихэд бачимдан сандарч зүүн гурван мужийн засгийн газарт олонтаа цахилгаан мэдээ явуулж тусламж гуйчилсан байна. (4)
     Зүүн Монголын тусгаар тогтнох тунхагт өгүүлсэн нь:
<<Дундад Улсад хувьсгал болж Хүрээ тусгаар тогтносноос нааш би хэвээ сахиж Жавзандамбыг эс дагасан бөгөөд гагцхүү нутаг дэвсгэрийн эрхээ хамгаалахыг бодсон билээ. Одоо Дундад Улсын байдлыг үзвээс Күнцзы Мэнцзийн сургаалыг гээсэн атлаа, ганц бурхны сургаалыг үлдээх ёсон буй ю? Монгол хүн болбаас малаар амьдардаг болой. Эдүгээгийн Хүрээний Хаан, хүн явуулж, холбоо нийлэхийг хүсэн сануулж байх бөгөөд Орос Улсаас буу зэвсэг өгнө гэж байна. Иймийн тулд эдүгээ тусгаар тогтнохыг тунхаглаж, Дундад Улаас өнө үүрд ангижирна юу хэмээхүүл, Монголын эрх мэдлийг хамгаалахын тусад буюу өөр санаа огт үгүй гэжээ.>>
<< Удайн зүүн баруун хоёр замын Гэгээн ба Гачины цэрэг нь дундад замын цэргийн дийлэгдсэнийг сонсмогц байлдсангүйгээр ухран явав.
     Удай Ван гурван замын цэргээ дийлдсэн чимээг сонсоод энэ удаагийн гэнэн ажиллагааны ялагдсаныг мэдэж мэгдэн сандан Хүрээ рүү явахаар бэлтгэв. Түүний уг санаа нь ч гэсэн ялбал олж ялагдвал дутаах>> гэж байжээ. Ингээд билгийн улирлын найман сарын хоёрт гэр бүлээ авч Рашиминжүүртэй шадар дагагсад хэдэн арван хүнээ дагуулан дутаав. (5)
   Ширээт Лам, Гэгээн, Гачин ба дэд жанжин зөвлөгч нар ч урьд хожид Хөх гэр (Гэгээн сүмийн)-д ухран дутааж ирээд Удайг явлаа хэмээн сонсоод мөн ч Удайн хойноос явцгаав>> .

1. 8 дугаар сарын 20.
2. Шаазгай, Чжэньдүн хоёр хотыг дайран эзэлснийг хэлж байна.
3. Дундад Иргэн Улс
4. Тэгэхэд Мүгдэний захирагч Чжао Эрсюань гэгч тушаал гаргаж, Мүгдэн, Гирин, Хар мөрөнд суугаа их цэргийг хөдөлгөж цус урсгасан ширүүн тулалдаанаар босогчдыг дарж Удай Вангин ордонг сүйтгэн Хорчин баруун гарын хойт хошууг эзлэн авсан.
5. 9 дүгээр сарын 12-нд Удай, Рашиминжүүр нар Солон Ууланд дутаан гарч улмаар Хайлаараар дамжиж нийслэл Хүрээнд очсон, Рашиминжүүр нь бас Үзэмчин Хошуугаар дамжиж нийслэл Хүрээнд ирсэн. Хятад цэрэг бослого гаргасан хошуу нутагт маш их харгислал явуулсан ажээ. Удай Ван 1912 оны арван нэгдүгээр сард нийслэл Хүрээнд хүрэлцэн ирэхэд Монгол Улс түүний албат иргэд, гэр бүлийг тохинуулан суулгахын хамт Удайг цэргийн яамны дэд сайд, Рашиминжүүрийг гадаад явдлын ямны дэд сайдаар тус тус томилон ажиллуулсан.



   g. Илийн Цахар зүүн гарыг захирах засаг гүн Сумъяагаас (1) 1912 оны арван нэгдүгээр сарын арван есөнд Монгол Улсын дотоод, гадаад хэргийг ерөмхийлөн бүгд захиран шийтгэгч яамнаа өргөсөн бичгээс:
<<Или Тарвагатайн харъяат олон аймгийн Монголыг газар, орон лугаа хамтаар дагуулж тэнхрүүлэх арга байх болов уу?
...Эдүгээ ирсэн цөөн улс бид авралт Богдын алтан мутраас адис хүртэн үе халж, албат цэрэг тань болж албан зарлагад амь биеэ хайрлалгүй чадахын чинээгээр зүтгэсүгэй хэмээн чин үнэнхүүгээс хүсэх нь огт завсаргүй туйлын үнэн ба басхүү эгнэгт урвалт, буцалтгүй явдлыг хамтаар батлан гаргаж...олдваас эл бидний учрыг нэвтлэн уламжлан айлтгаж, зарлиг өршөөл хүртээхийг гуйн мэдүүлж үүний тул өргөв>> (2)

1. 1910 онд Шинэ хязгаар (Синьцзян) дахь хятад цэргийнхэнтэй тэнцэх цахар зүүн гарын 8 хошууны ард олон сар гаруй тулалдаад эцэст нь хүчин мөхөсдөж Хөвөөт Шар Хошууны дэд дарга (Илхида) Сумъяа (1874-1935)-ийн удирдлагаар нэг зуун арван зургаан өрхийн 552 хүн, Орос Улсын нутаг руу ойж гараад, улмаар 1912 оны долдугаар сард Ар Монголд 58 өрхийн 271 нь мөнхүү Сумъяагийн удирдлагаар ийнхү ү дагаар ирсэн юм.
2. Ард олны тэмцлийг толгойлон удирдсан арав гаруй хүнд  Монгол Улсын хааны зарлигаар зэрэг хэргэм шагнасан дотор гол удирдагч Сумъяанд улсад туслагч гүнгийн хэргэмээр шагнажээ.


    Энэ мэтээр Монол Улсад дагаар орсон, орохоо олэрхийлсэн аймаг, хошуу олон байлаа. Тухайлбал, Өвөр зургаан чуулганы 49 хошууны 35, Цахар Найман Хошуу, Хөлөнбуйрын Барга, Хөх Нуур, Цайдам, Алашаа, Шинэ Хязгаарын Монголчууд хамрагдаж байлаа. [Энэ үед Хөвсгөлийн Уръяанхай, Дарьганга, Шилийн Голын хошууд аль хэдүй Монгол Улсын Хаанд дагаар орохоо илгээсэнд Богдын засгийн газар хүлээн зөвшөөрөөд байлаа.]

Эхний сэтгэгдэл бичих | Үзсэн: 176

 
БНХАУлсын элчин сайдын яамдуудад, Ж.Соёлтыг суллуулах

 Та Ж. Соёлтыг суллуулах хөдөлгөөнд нэгдэхийг хүсвэл доорхи шаардлагын бичгийг зааврын дагуу бөглөж хэвлэн аваад гарын үсгээ зурж найз нөхдийгөө бас уриална уу. Та гарын үсэгтэй бичгээ оршин буй газар дахь БНХАУлсын элчин сайдын яаманд биеэр өгөх буюу бидэнд буцаагаад илгээж болно. Аль ч тохиолдолд бидэнтэй холбоотой байж, баримтын нэг хувийг авч үлдэхийг хүсье. Хэрэв та Соёлтод тохиолдсон хэргийн талаар хараахан мэдээлэл аваагүй байгаа бол доорхи хаягуудаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

            http://soyoltu.blog.gogo.mn                http://freesoyolt.org/default.aspx  

   Мөн өөрсдийн хийсэн зурагт самбар, захидлыг ч илгээх боломжтой бөгөөд элчин сайдын яамгүй газар байсан ч гарын үсгүүдээ зураад манай хаягаар ( This e-mail address is being protected from spam bots, you need JavaScript enabled to view it ) илгээж болохыг тэмдэглье. Та бүгдийн сэтгэл зүтгэлд гүнээ талархсан:

                                                                                                         Монгол Туургатны Хуралдай

....................................................................................................................

БНХАУ-с Япон Улсад суугаа элчин сайд
Эрхэм Ван И танаа,
3-4-33 Moto-Azabu, Minato-Ku,
Tokyo, Japan 106-0046
Tel: 0081-3-34033388
Fax: 0081-3-34033345

 / Толгойн хэсэгт холбогдох элчин сайд болон яамны хаягийг бичнэ. Албан бичгийн төгсгөлд яамдуудын хаяг болон заавар дэлгэрэнгүй байгаа. Энд үлгэр болгож Япон Улсад суугаа элчингийн мэдээллийг оруулав./

Огноо. /сар.өдөр.он/

Хүндэт /Элчин Сайдын Нэр/:

     Монгол Улсын иргэн бөгөөд Монгол Үндэстэдийн эрх ашгийн төлөөx зүтгэлтэн Жаранбаярын Соёлт нь 2008-н оны нэгдүгээр сарын 6-ны өдөр эрхэм улсын нийслэл Бээжин Хотын олон улсын нислэгийн буудлаас тодорхой шалтгаангүйгээр баривчлагдсан бөгөөд танай тал бүтэн сарын турш ямар нэгэн тайлбар өгөөгүйн эцэст МУ-н  гадаад хэргийн яамны удаа дараагийн шаардлагын дагуу Соёлтыг шоронд хийсэн болохоо мэдэгдсэн билээ. Гэвч одоог хүртэл Соёлтыг суллан тавиагүйн дээр чухам ямар хэргээр түүнийг баривчлах болсноо МУ-н талд болоод ар гэрийнхэнд нь тодруулга өгөөгүй байна. Соёлт нэгдүгээр сарын 11-нд хамт аялж явсан нөхөр Пүрэвсүрэн рүү залгаж өөрийг нь паспортын асуудлаас болж сатуулаад байгаа бөгөөд хэрэг явдлыг дордуулахгүйн тулд олон улсын хэвлэл мэдээллийн газруудад зарлахгүй байхыг гуйчилжээ. Дээрхиэс үзвэл ардчилсан, эрх чөлөөт МУ-н иргэн харь улсад сүрдүүлэг, дарамт шахалтын дор хоригдож байх магадлалтай хэмээн ойр дотныхон нь эмээж байгаа юм. Иймийн тул хүний эрхийн байгууллагууд,ар гэрийнхэн болон нутаг нэгт ахан дүүс бид нь эрхэм улсыг Олон Улсын Хүний Эрхийн Тунхагийн 60-н жилийн ойн дээр, тус тунхагийн 9, 20-р тогтоолуудыг ноцтойгоор /санаандгүйгээр/ зөрчсөн хэмээн үзэж, Ж. Соёлтыг баривчлах болсон талаараа нэн даруй хариу мэдэгдэл хийхийг болон түүнийг суллахыг шаардаж энэхүү бичгийг үйлдсэн болно.

     1949 онд эрхэм улс шинэ тогтолцоонд шилжээд 1989 оныг хүрэхэд 1,000,000 гаруй Монгол үндэстэд хэлмэгдэн шоронд хоригдож тамлагдан, цөлөгдөж, амь насаа алдацгаасан нь гадна дотны судлаачдын гаргасан статистикын мэдээгээр батлагдсан. Харамсалтай нь одоо ч ийм явдал давтагдсаар байна. Хамгийн ойрын жишээ гэхэд Тэгш,  Хадаа нарыг баривчилж тус бүр 10, 15-н жилийн хорих ялаар шийтгэсэн бол одоо Соёлтыг баривчиллаа. Түүнчлэн олон Өвөр Монголчууд улс төрийн дарамт шахалтаас болж улс эх орондоо эргэн очих боломжгүй  байдалтай байна. Эргэн очвоос тэднийг үхэл эсвэл шорон л хүлээж байгаа буюу. Хэдийгээр Тэгшийг ялын хугацаа дуусахаас 3-н жилийн өмнө сулласан ч байнгын хяналтын дор гэрийн хорионд байлгаж байгааг бид мэдсэн бөгөөд ар гэрийнхнийг нь ч үргэлж цагддаг билээ. Хадаагийн эхнэр хүүхдэд нь ч мөн наад захын иргэн хүний эдлэх ёстой эрхийг олгохгүй байсаар ирлээ.

    Соёлт нь 1981 оны оюутны хөдөлгөөнийг (Өмнө Монголын уугуул иргэдийн санаа бодлоос үл хамааран, засгийн газар 600,000-н Хань угсааны иргэдийг нүүлгэн суурьшуулахыг эсэргүүцсэн цуглаан. Энд эрхэм улсын Олимпын Хорооны Дарга Лиу Жинмин дэлхий дахинд хандаж, улс доторх цөөн тоот үндэстэдийнхээ эрх зүйн орчныг сайжруулна гэсэн амлалтыг сануулсуу.) удирдагчдын нэг байсан бөгөөд үүнийхээ улмаас мөрдөгдөн хавчигдаж 1992 онд МУ-с улс төрийн орогнол хүсч, 1997 онд иргэн нь болсон билээ. Үүний дагуу бид  МУ-н ерөнхийлөгч, ерөнхий сайд, парламентын дарга,  гадаад хэргийн яам болон МУ дах танай улсын элчин сайдын яамдуудад өргөдөл, хүсэлт дахинтаа гаргасан боловч дорвитой алхам хийгдээгүй байсаар даруй 4-н сар өнгөрөөд байгаа билээ. Үүнд бид таниас доорх алхмуудыг нэн даруй биелүүлэхийг хүсэмжилж ахуйг болгооно уу:

              1. Монгол Улсын бүрэн эрхэт иргэн Жаранбаярын Соёлтыг саатуулан хорих болсон шалтгаанаа тодруулж, суллах.
 
              2. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын шоронд байгаа Монгол үндэстэй улс төрийн хоригдлуудын эрүүл мэнд, амь ахуйн талаар бүрэн тодруулга өгөх.

              3.  Тус бичгийн 2-т өгүүлсэн улс төрийн хоригдлуудын ар гэрийнхэн, найз нөхөд, хамтран ажиллагсад болон бусад Монголчуудыг мөрдөн мөшгихөө зогсоож, иргэний эрхийг нь эдлүүлэх.

              4. Өвөр Монголын Өөртөө Засах Орон болон бусад Монгол угсаатан аймгуудын суурьших нутаг дэсвгэрүүдэд хүний эрхийг дээдэлж, альваа хүчирхийллийг хэлбэрийг бүрэн зогсоох

          Бид цаашид ч олон улсын хүний эрхийн байгууллагууд, нэгдсэн үндэстэний байгууллага болон холбогдох хууль хяналт, төлөөлөгчийн  газруудад албан бичиг илгээж Соёлтын байдлыг авч хэлэлцэхийг хүсэмжлэхээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ эрхмийн улс Соёлтыг хорьсоор байвал тайван тэмцлийн замаар асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүйд хүрч буйгаа илэрхийлж байна.

          

                            Хүндэтгэсэн, 
               /Өөрсдийн тухайд товч мэдээлэл өгөх, жишээлбэл: Токио Хотод суралцаж байгаа Монгол Оюутнууд/
              /Гарын үсгүүдээ зурна/

/Шаардлагатай гэж үзвэл өөрсдийн хаягийг бичиж болно/

/Доорхи жагсаалтыг мөн гарын үсгүүдийн ард хавсаргаж хамтад нь илгээвэл зохимжтой. Хэрэв, таны оршин байгаа хот дахь элчин сайдын яам доор дурдагдаагүй байгаа бол <http://www.fmprc.gov.cn/eng/wjb/zwjg/2490/default.htm > эндээс зохих газрын хаягийг олж болно. Тэгээд толгой хэсгийн хаягийг солих хэрэгтэй. Дээр жишээ болгож Япон Улсын элчин сайд болон яамны хаягийг оруулсан болно./

 

cc. БНХАУ-с ХБНГУ-д суугаа элчин сайд,
Эрхэм Ма Канрон танаа,
Markisches Ufer 54,
10179 Berlin,
Germany 0049-30
 

БНХАУ-с БНЧУ-д суугаа элчин сайд,
Эрхэм Хуо Ёзэнь танаа,
Pelleovo 18, 16000
Prah A 6 - Bubenec
Czech 16000
 

БНХАУ-с БНФУ-д суугаа элчид сайд,
Эрхэм Кон Куань танаа,
11, av. George V, 75008
Paris, France
Tel: 0033-1-49521950
Fax:0033-1-47202422
 

БНХАУ-с ШВУ-д суугаа элчин сайд
Эрхэм Л Фэндин танаа,
Lidovagen 8, 11525
Stochkolm,Sweden 0046-8
Political Affairs Office:57936425,57936427(Fax)
 

БНХАУ-с ИБУИНВУ-д суугаа элчин сайд,
Эрхэм Фу Ийн танаа,
49-51  Portland Place
London W1B 1JL, United Kingdom
Tel: 0044-20-72994049, 0797 0292561
Fax: 0044-20-76362981,76365578 

БНХАУ-с Австрали Улсaд суугаа элчин сайд,
Эрхэм Жан Жунсай танаа,
15, Coronation Drive, Yarralumla,
 A.C.T. 2600, Canberra, Australia
Tel: 0061-2-62734780
Fax: 0061-2-62734878, 62735189
 

БНХАУ-с АНУ-д суугаа элчин сайд
Эрхэм Зоу Вэньзон танаа,
2300 Connecticut Avenue, N.W.,
Washington D.C. 20008, U.S.A.
Tel: 001-202-3282500, 3282551
Fax: 001-202-3282582
 

БНХАУ-с БНИУ-д суугаа элчин сайд
Эрхэм Лиу Бивэй танаа,
40 Ailesbury Road,
Dublin 4, Ireland
Tel: 00353-1-2691707
Fax:00353-1-2839938
 

БНХАУ-с ОХУ-д суугаа элчин сайд
Эрхэм Лиу Гучан танаа,
NO.6, UL. Druzhby, Moscow,
Russia,117330
Tel: 007095-9561168, 1478187
Fax: 007095-9561169
 

БНХАУ-с БНСУ-д суугаа элчин сайд,
Эрхэм Нин Фукуй танаа,
54 Hyoja-Dong, Jongno-Gu,
Seoul, The Re.of.Korea, 110033
Tel: 00822-7381038
Fax: 00822-7381059
 

БНХАУ-с БНЭУ-д суугаа элчин сайд
Эрхэм Зьан Яань танаа,
50-D, Shantipath, Chanakyapuri,
New Delhi-110021, India, 0091-11
Tel.Embassy: 26112345
 

БНХАУ-с ҮХЭХХМҮ-д суугаа элчин сайд,
Эрхэм Чэн Ён Хуа танаа,
229, Jаlan Ampang, 50450
Kuala Lumpur, Malaysia

Сэтгэгдэл (11) | Үзсэн: 832

 
<< Start < Prev 1 2 Next > End >>

Results 1 - 4 of 6

Монгол туургатан

Алтай Улсад
Sample image

THE REPUBLIC OF ALTAI
70,000 people

Буряад Улсад
Sample image

THE REPUBLIC OF BURYATIA
300,000 people

Хальмаг Улсад
Sample image

THE REPUBLIC OF KALMYKIA
160,000 people

Өмнөд Монгол Улсад
Sample image

SOUTHERN MONGOLIAN A.R
4,000,000 people

Төв Монгол улсад
Sample image
THE STATE OF MONGOLIA
3,000,000 people

Чогчого


Хэрэглэгч






Lost Password?
No account yet? Register

Who's Online

We have 1 member online

FREE SOYOLTU NOW!

Санал асуулга

Одоо Монголчууд яах хэрэгтэй вэ?
 

Сайтад зочилсон

mod_vvisit_counterӨнөөдөр11
mod_vvisit_counterӨчигдөр69
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт150
mod_vvisit_counterЭнэ сард1415
mod_vvisit_counterНийт9658